Цэс

“ЭЦЭГ ЭХИЙН НЭГ ӨДӨР” ҮЙЛ АЖИЛЛАГААГ БУЗАН АМЖИЛТТАЙ ЗОХИОН ЯВУУЛЛАА.

2018-04-24 - Мэдээ, мэдээлэл

2018.04.18нд “ЭЦЭГ ЭХИЙН 1 ӨДӨР” үйл ажиллагааг эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, мэдлэг чадварыг нь ахиулан хамтын ажиллагааг дээшлүүлэх зорилгоор БУЗАН амжилттай зохион байгууллаа.Үүнд нийт 16 бүлэг 80 эцэг эх орох ёстойгоос 13 бүлэг 46 эцэг эх буюу 57.5%-ийн ирцтэй оролцов.

“ЭЦЭГ ЭХИЙН 1 ӨДӨР” үйл ажиллагааны хүрээнд “ОЮУНЛАГ ААВ, ЭЭЖ”-ийг тодруулах ганцаарчилсан 3 төрлөөр шалгарууллаа. Үүнд:
• Хичээнгүй бичгийн аваргаар 3б ангийн сурагч Мишээлийн ээж Г.Сарангарав
• Цээж бичгийн аваргаар 9а ангийн сурагч М.Мөнхтөрийн ээж н.Эрэнцэнханд
• “Судоку” буюу математик сэтгэлгээний аваргаар 8б ангийн сурагч Хосбаярын аав Г.Сүхцэрэн
• Багуудын дунд “ЧАНГА ШИВНЭЭ” хөгжөөнт тэмцээнийг зохион байгуулж: 1-р байр 3б ангийн баг хамт олон


Багийн нийт дүнгээр 1-р байр нийт 53 оноогоор 8а анги
2-р байр нйит 51 оноогоор 2б анги
3-р байр нийт 50 оноогоор 3б ангиудын эцэг эх тус тус байр эзэлсэн амжилттай оролцсон байна.

ЗОХИОН БАЙГУУЛСАН: БУЗАН

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн