Цэс

АБТА, АХМАД БАГШ Ц.ЦЭРЭНДАШ АГСНЫ НЭРЭМЖИТ ЗҮҮН БҮСИЙН “МОНГОЛ БИЧИГ”-ИЙН ОЛИМПИАДЫН ТУХАЙ

2019-02-20 - Мэдээ, мэдээлэл

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, тархалтыг бууруулах зорилгоор хичээл, сургалтын үйл ажиллагаа түр зогсоосон. Тасалдсан 2-3 долоо хоногийн хичээлийн агуулгыг нөхөн зааж байгаатай холбогдуулан багш нарын ажлын ачаалал их байгаа, мөн 2019 оны 3 дугаар сарын 15 хүртэл сурагчдын дунд нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон шалтгааны улмаас уламжлал болон зохион байгууллагддаг АБТА Ц.Цэрэндаш агсны нэрэмжит Зүүн бүсийн “Монгол бичгийн олимпиад” –ыг энэ хичээлийн жилд зохион байгуулахгүй болсныг мэдэгдье.

ХЭРЛЭН СУМЫН 11 ДҮГЭЭР СУРГУУЛЬ
ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн