Цэс

1 ДҮГЭЭР БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН МАНАЙ СУРГУУЛЬ ДЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2019-05-17 - Бүсийн хамтын ажиллагаа, Мэдээ, мэдээлэл
1 ДҮГЭЭР БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН МАНАЙ СУРГУУЛЬ ДЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

” Сайн хичээл,үйл ажиллагаа”-ны 1-р бүсийн сургуулиудын зөвлөгөөн манай сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд 6 судлагдахуунаар 24 багш хичээл зааж, 10 багш сайн туршлагаа түгээн, 18 багш гарын доорх хэрэглэл материалаар хийсэн сургалтын хэрэглэгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж, хамтран ажиллалаа. Сайн хичээлээрээ бүсдээ “Тэргүүн байр” эзэлсэн мэдээлэл зүйн багш У.Энхтуяа, дэд байр эзэлсэн бага ангийн багш Ч.Чимэгдэлгэр, Д.Баярмаа, сургалтын хэрэглэгдэхүүнээрээ дэд байр эзэлсэн газар зүйн багш Л.Болор-Эрдэнэ, сайн туршлагын илтгэлээрээ дэд байр эзэлсэн багш А.Мөнхцэцэг нартаа баяр хүргэе! Хамтран ажилласан бүсийн сургуулиудын удирдлага, сургалтын менежерүүд, багш нар, сургуулийнхаа нийт багш,ажилчдадаа баярлалаа. Та бүхэндээ амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе!


Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн