Цэс

“ЭРДМИЙН ДАЛАЙ” ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2019-06-12 - Дугуйлан, секц, Мэдээ, мэдээлэл
“ЭРДМИЙН ДАЛАЙ” ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2018 – 2019 оны хичээлийн жилийн “Эрдмийн далай” тайлант өдөрлөг 05 сарын 14 – ний өдөр 14 цагт үдийн цайны амталгаагаар эхэлсэн. Өдөрлөгт 30 багшийн 1400 гаруй сурагчдын бүтээл, дугуйлан секцийн үзүүлэх тоглолт болон сурагчид сурч мэдсэн шүлэг, дуу, бүжгээ эцэг эхдээ тайлагналаа. Нийт 18 бүлгийн 200 гаруй эцэг эх хамрагдсан байна.
“Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийг эцэг эхэд танилцуулах, хоол цайны илчлэг, орц нормын талаар мэдээлэл өгч, санал асуулга авч ажиллалаа. Амталгаанд 25 төрлийн хоол, 3 төрлийн хачиртай талх, 4 төрлийн жимсний шүүс бэлтгэн оролцлоо. “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, амт чанарын талаар санал асуулга авахад нийт эцэг эхийн 68% нь оролцлоо.
2018 – 2019 оны хичээлийн 2-р хагас жилийн үйл ажиллагааны тайланг захирал В.Алтансувд тайлагнасан.
Номын санч Г.Эрдэнэчимэг, сургуулийн эмч н.Бадамханд нар 2-р хагас жилийн ажлын тайлангаа эцэг эхчдүүдэд тайлагналаа.
ДУГУЙЛАН СЕКЦ: Манай сургуулийн хэмжээнд нийт 20 гаруй дугуйлан хичээллэж байна. Тайлант өдөрлөгийн үйл ажиллагаанд багш нар дугуйлангаар хөгжүүлсэн сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гарсан. Мөн зарим дугуйлангийн сурагчид үзүүлэх тоглолт хийсэн.
1. БАЗАН – ийн 11 бүлгийн 8 бүлэг нь сурагчдыг хөгжүүлэх дугуйлан хичээллүүлсэн. Үүнд:
3а анги “Рубик шоо” – г эвлүүлэн “Ерэн баатрын дууль” шүлгийг уншсан.
4а анги “Бүжиг” – ийн дугуйланг хичээллүүлж чөлөөт бүжиг бүжиглэж үзүүлсэн.
1аб, 2а, 3аб ангиуд “Сэтгэх чадвар” – ын дугуйлангаар сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргасан.
2. Ахлах, дунд ангийн 3 багшийн дугуйлангийн үзүүлэх тоглолтууд тавигдсан. Үүнд:
П.Батболд багшийн “Найрал дуу” – ны дугуйлангийн сурагчид “Журавлы”, “Халхын гол” дуунууд дуулагдсан.
Багш Ц.Гэрэлчимэгийн “Спорт”-ын дугуйлангийн сурагчид үзүүлэх тоглолт хийсэн.
Багш Г.Мөнхтүвшингийн “Волейбол” – ын дугуйлангийн сурагчид үзүүлэх тоглолт хийсэн.
Бусад багш нар үзэсгэлэнгээр сурагчдын бүтээлээ тайлагнасан.
Тайлант өдөрлөгийн үйл ажиллагааг орон нутгийн МИЖИ ТВ-ээр нэвтрүүлсэн.
Тайлант өдөрлөгийн зургуудаас . . .

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн